Хөвсгөл нуураар зорчихгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 15:45:19

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Хөвсгөл нуурын мөсний хөлдөлтийн байдлын талаар авч хэлэлцэн нуурын мөс сүүлийн өдрүүдэд цочир хүйтэрсний улмаас 65 см-ын зузаан хөлдсөн байгаа боловч 7-8 газруудад хар хил гарсан, мөс бяцарсан, зарим газраа нимгэн хөлдсөн тул иргэдийг нуураар зорчуулахгүй байх талаар анхааран ажиллах үүргийг холбогдох байгууллагуудад өглөө.

Нуурын мөсийг гүйцэд хөлдөөгүй байхад Ханх, Цагааннуур, Рэнчинлхүмбэ зэрэг сумдын иргэд газар товчлох байдлаар зорчих тохиолдол өмнөх жилүүдэд гарч байсан тул энэ тал дээр анхааран ажиллаж сумдын Засаг дарга нарт сэрэмжлүүлэг мэдээллийг өгч, Мэргэжлийн хяналтын газраас эргүүл хяналтыг хийж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар анхаарууллаа.

Б.Гантуяа

 

Связанные новости