Орцонд өндөр настныг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭБаянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны байрны орцонд настай эмээг дээрэмдсэн этгээдүүдийг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн 1-р хэлтсийн алба хаагчид өчигдөр 19.30-д илрүүлэн баривчилжээ.
Энэ хэргийг 21-24 насны УБ хотод тодорхой оршин суух хаяггүй, орон нутгийн харьяат иргэд үйлджээ. Энэ хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг орцны камераас гадна цагдаагийн гудамжны хяналтын хэд хэдэн камерын бичлэгийн тусламжтайгаар зугтсан чиглэл, тээврийн хэрэгслийг тогтоож илрүүлсэн бөгөөд хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Ч.Ариунболд