Альцгеймер өвчин халдварладаг байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
jargal@montsame.mn
2015-09-11 11:04:41

ЛОНДОН. /BBC/. Альцгеймер өвчин халдварладаг байж магадгүй болохыг Их Британийн эрдэмтэд илрүүлжээ.

“Nature” сэтгүүлд судлаачдын бичиж буйгаар, өвчин туссан үед хуримтлагддаг бета-амилиод уураг нь тархинд гаднаас орж, эмгэг үүсгэдэг болохыг тэдний явуулсан туршилт харуулсан байна.

Ийм эмгэг нь онолын хувьд хүнээс хүнд халддаг байж магадгүйг дээрх судалгаа анх удаа харуулж байгаа юм. Энэ нь зөвхөн таамаглал болохыг судлаачид онцгойлон хэлж байна.

Гэхдээ судлаачид Алцгеймер туссан хүмүүсээс өвчин халдварлах боломжгүй гэдгийг онцлон хэлжээ.

Гэвч бета-амилиод уураг нь мэс заслын ариутгаагүй багаж хэрэгслээр дамжин халдварладаг байж магадгүй гэдэг онолын магадлал байгаа аж.

Д.Жаргал

Связанные новости
Комментарии