Хал цэрэг байлдагчаа хөнөөсөн хэрэг гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЦэрэгт алба хаахаар очсон ч бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Тодруулбал, Дорнод аймгийн Халх гол сумын хоёрдугаар баг Баянхошуу боомтын 9 дүгээр заставт алба хааж байсан цэрэг хал цэрэгтээ зодуулсны улмаас амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр энэ хэрэгт хал цэрэг А гэгчийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Талийгаач Г нь өдгөө 18 настай бөгөөд цэргийн албанд татагдан очоод хоёр сар л болсон байна.
Б.Туяа
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
5 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar