Математикийн улсын олимпиадад амжилт гаргасан багш, сурагчдыг бодлогоор дэмжинэ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд анх удаа “Математикийн стандарт" нийтийн олимпиадыг 2-12 ангийн 9365 сурагчид, 221 багш нарыг оролцуулан амжилттай зохион байгууллаа. Тус олимпиадад оюуны хурд, авхаалж самбаа, сэтгэн бодох чадвараараа өрсөлдөн 12 сургуулийн 11 багш, 94 сурагч медаль хүртэж, 97 сурагч тусгай байрын шагналын эзэн болжээ.
Өмнөговь аймаг 1989 оноос хойш өнөөдрийг хүртэл Математикийн улсын олимпиадаас медаль аваагүй байгаа. Тиймээс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “ОЮУНЫ ХУРД” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж үүнийхээ хүрээнд дээрх олимпиадыг зохион байгуулсан юм.
3006 дня