Нийт бэлчээрийн 20-30 хувь нь даац олон дахин хэтэрсэн гэсэн дүн гарчээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт бэлчээрийн ургац тодорхойлох, гангийн зэрэглэл тогтоохоор ХХААХҮЯам болон улсын Онцгой комисс газар дээр нь ирж ажилласан билээ. Мөн тус аймгийн УЦУОШГазраас 2017-2018 оны өвөл хаврын бэлчээрийн даацыг тодорхойлжээ.
Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл 30-40 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 30-40 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 20-30 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.
2941 дня