Улсын хил орчмын нутаг дэвсгэрт судалгааны ажил хийнэ
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ, Хилийн цэргийн 0245-р анги, аймгийн БОАЖГ, УНАСУТХГ-ын хамтарсан баг Хилийн 0245-р ангийн хариуцаж буй хилийн зурваст очиж ажиллалаа. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөлтэй хамтран Бөхмөрөн, Сагил сумын нутаг дэвсгэрт хамаарах Цагаан шувуут уулын дагуух улсын хилийн зурвас болон хил орчмын нутаг дэвсгэр Цагаан гол, Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газарт урьдчилсан хээрийн судалгаа хийхээр болжээ.
2373 дня