Оскарын шилдгүүд тодорлоо
МОСКВА. /TASS/. АНУ-ын кино урлагийн академийн 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр БНСУ-ын кино найруулагч Бон Жун Хогийн уран бүтээл “Шимэгч” уран сайхны кино Оскарын гол шагнал болох "Шилдэг кино" төрөлд шалгарчээ. Тийнхүү "Шимэгч" уран сайхны кино энэ удаагийн Оскарын дөрвөн шагналын эзэн болж байна. Өмнө нь тус кино "Шилдэг эх зохиол", "Шилдэг найруулагч", "Гадаад хэл дээрх шилдэг кино" төрлүүдэд шагнал хүртсэн юм.
1957 дня