Жүжигчин М.Гибсон коронавирусээр халдварлаад эдгэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
КАНБЕРРА. /7NEWS/. Австралийн жүжигчин Мел Гибсон коронавирусний халдвар авсны улмаас АНУ-ын эмнэлэгт долоон хоног хэвтэн эмчлүүлжээ. Өдгөө 64 настай тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Лос-Анжелес хотын эмнэлэгт хэвтсэн байна.
“М.Гибсоны
коронавирусний шинжилгээний хариу дөрөвдүгээр сард эерэг гарч, эмнэлэгт нэг
долоо хоног хэвтэн эмчлүүлсэн” гэж түүний төлөөлөгч “7NEWS” сувагт мэдээлжээ.
Тэрбээр эмнэлэгт
байхдаа “ремдесивир” эм уусан бөгөөд түүнээс хойш шинжилгээний хариу нь олон
удаа сөрөг гарснаас гадна түүний шинжилгээнээс эсрэг биет илэрсэн байна.
М.Гибсон нь “Галлиполи”,
“Галзуу Макс”, “Хатан зоригтон” зэрэг уран сайхны кинонд дүрээ мөнхөлсөн нэгэн
юм.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar