НҮБ: Дэлхий даяар орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн хүний тоо 110 саяд дөхжээ
ЖЕНЕВ. /AP/. Дэлхий даяар зөрчил мөргөлдөөн, хавчлага, хүний эрхийн зөрчлийн улмаас орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийн тоо 110 саяд дөхөж байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас өнөөдөр мэдээллээ.
735 дня