Нижер улс Нигери, Франц, АНУ, Тоготой дипломат харилцаагаа тасалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НИАМЕЙ. /Anadolu/.
Нигерийн цэргийн хунт баасан гарагт өмнөд
хөрш Нигери зэрэг дөрвөн улстай дипломат харилцаагаа тасалжээ. Нигери улс илгээсэн
төлөөлөгчид нь төрийн эргэлтийн удирдагчтай уулзаж чадаагүйн дараа цахилгаан
эрчим хүчний экспортоо баасан гаргийн өглөөнөөс зогсоосон байна.
“Бүгд Найрамдах Нижер
Улсаас Франц, Нигери, Того, АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарын
үүргийг дуусгавар болголоо” гэж Нижерийн төрийн эргэлтийн удирдагчийн
хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Амаду Абдраман дотоодын хэвлэл мэдээллийн
хэрэгслээр дамжуулан мэдэгджээ.
Нигери баасан
гаргаас Нижерт цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоосны улмаас тус улсын олон
нутагт цахилгаан тасарчээ. Нижер нь цахилгаан эрчим хүчнийхээ 70 хувийг
Нигерийн Цахилгаан эрчим хүчний компаниас худалдан авдаг байна.
Пүрэв гарагт Нижерийн төрийн эргэлтийн удирдагчид Нигерийн Ерөнхийлөгч Бола Ахмед Тинубугийн илгээсэн төлөөлөгчдийг хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ. Төлөөлөгчдийг Нигерийн удирдагч асан, генерал Абдулсалами Абубакар ахалж явжээ.