Азийн спортын наадмын хаалтын ёслолын үеэр аюулгүй байдлыг өндөр түвшинд хангана
ЖАКАРТА. /Asiangames2018.id/. Индонезийн нийслэл Жакарта хотын “Гелора Бун Карно” цэнгэлдэх хүрээлэнд ирэх ням гарагт буюу есдүгээр сарын 2-нд болох Азийн спортын 18-р наадмын хаалтын ёслолын ажиллагааны үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаа, цэрэг болон аюулаас хамгаалах бусад байгууллагын нийт 9422 албан хаагч ажиллана гэж тус улсын цагдаагийн ерөнхий газрын дарга Тито Карнавиан пүрэв гарагт мэдэгдэв.
2464 дня