Сирийн асуудлаарх Астанагийн уулзалтад АНУ оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-19 16:32:22
АСТАНА. /TASS/. Казахстаны нийслэл Астана хотод 11 дүгээр сарын 28-29-нд болох Сирийн байдлыг зохицуулах олон улсын уулзалтад АНУ оролцохгүй. Энэ тухай Казахстаны Гадаад хэргийн сайд Кайрат Абдрахманов сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Ажиглагчдын оролцоо батлан даагч улс орнуудын /ОХУ, Иран, Турк/ тодорхойлсон хэлэлцэх асуудлуудыг шийдэхэд идэвхтэй анхаарал хандуулахад хүргэдэг. Миний мэдэж байгаагаар, АНУ өдгөө террорист бүлэглэлүүдтэй юуны өмнө, “Лалын улс”-тай тэмцэх асуудалд илүү их анхаарч байна. Тэгвэл эдгээр асуудал Астанагийн уулзалтын хэлэлцэх асуудалд ороогүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа биз ээ” гэж Абдрахманов хэлсэн байна.

“Энэ тохиолдолд Сирийн асуудлаарх Астанагийн уулзалтад оролцох урилгыг НҮБ болон Иордан улсад илгээсэн” гэж тэрбээр Сирийн асуудлаарх хэлэлцээнд оролцох урилгыг АНУ-д явуулсан эсэх тухай асуултад хариулахдаа тайлбарлажээ.

Казахстаны Гадаад хэргийн сайд Кайрат Абдрахмановын урьд нь мэдээлснээр, Астанад болох олон улсын уулзалтаар батлан даагч улс орнууд Сирийн Идлиб мужийн байдал болон дүрвэгсдийг буцаах нөхцөлийг хэлэлцэнэ. Уулзалтад оролцогсод мөн барьцаалагдсан хүмүүсийг суллах ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Связанные новости