Орос, Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар Женевт уулзана
ЖЕНЕВ. /Синьхуа/. Сирийн хямралыг эцэс болгохын тулд НҮБ-аас гаргаж буй шинэ санаачилгын хүрээнд Орос, Турк, Ираны өндөр албан тушаалтнууд ирэх долоо хоногт Женев хотноо уулзахаар болжээ. Энэ тухай Сирийн асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.
2455 дня