Персийн булангийн орнуудын дээд хэмжээний уулзалт ирэх сард болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-19 13:56:08
МОСКВА. /RIA Novosti/. Арабын бүх хаад оролцох Персийн булангийн орнуудын дээд хэмжээний уулзалт 12 дугаар сард Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болно гэж “Al-Khaleej Online” цахим хуудаст Кувейтийн Гадаад хэргийн дэд сайд Халеж Жаруллахагийн мэдэгдлээс иш татан уламжилжээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Кувейтийн нийслэл Эль-Кувейт хотод болсон Персийн булангийн орнуудын дээд хэмжээний уулзалтад зургаан орны ердөө хоёрхон улсын удирдчигчид оролцсон нь Кувейт болон Катарын эмир юм. Катарыг эсэргүүцсэн булангийн орнуудын удирдагчид Кувейтэд очоогүй байна. Дээд хэмжээний уулзалт нь нэг өдрийн өмнө дуусч, нэг цаг хүрэхгүй хугацаанд үргэлжилжээ. Уулзалтын дүнд Катарын асуудлаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.

Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн бүрэлдэхүүнд Катар улсын хамт ордог Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт Улс болон Бахрейн Катарын эрх баригчдыг терроризмыг дэмжиж байна гэж буруутган, Дохатай дипломат харилцаагаа цуцалсан юм. Тэд Катартай бүх харилцаагаа тасалж, бүс нутгийн байгууллагуудын хүрээнд явуулдаг хамтын ажиллагаануудыг ч зогсоожээ. Терроризмыг дэмжиж байна хэмээн буруутгасныг Катарын эрх баригчид няцааж, хөрш орнуудын энэ үйлдэл нь улс орны эдийн засгийн амжилтад атаархсанаас үүдэлтэй хэмээн мэдэгдсэн байна.
Связанные новости