Путин, Абэ нар найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээг идэвхжүүлэхээр тохиролцов
СИНГАПУР. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар хоёр орны хооронд найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээг 1956 оны тунхаг бичигт тулгуурлан идэвхжүүлэхээр тохиролцсон тухай Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ. Хоёр орны удирдагчдын уулзалт Сингапурт Зүүн Азийн улсуудын холбооны /АСЕАН/ дээд хэмжээний уулзалтын үеэр болсон байна.
2381 дня