Европын депутатыг Венесуэлээс гарахыг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-18 12:12:22

КАРАКАС. /ТАСС/. Ерөнхийлөгч Николас Мадурогийн тушаалаар өөрийг нь болон Европын парламентын төлөөлөгчдийг Венесуэлээс гарч явахыг шаардаж байгаа тухай Испанийн Ардын намын төлөөлөгч Эстебан Гонсалес Понс өнгөрсөн ням гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Бидний паспортыг хурааж авч, Венесуэлээс гарахыг шаардаж байна. Тэд бидэнд тун таагүй хандаж байгаа бөгөөд Н.Мадуро та нарыг энд байлгахыг хүсэхгүй байна гэх ганц тайлбарыг өглөө” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.


“Хэрвээ бид Венесуэлээс гарвал, энэхүү үйл явдал нь тус улстай хийж буй яриа хэлэлцээний бүх хувилбар дуусаж байгаагийн илрэл болохын зэрэгцээ тус улсын асуудалд харилцаа холбоотой ажиллаж байгаа бүлгээс Европын Холбоо гарах ёстой гэсэн нотолгоо болно" гэж Эстебан Гонсалес Понс мөн мэдэгджээ. 


Европын парламентын 6 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг төлөөлөгчид Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуйадо болон Европын орнуудын төлөөлөгчидтэй уулзах ёстой байсан аж. 

Связанные новости