Хорхе Арреаса: Венесуэлд нэвтрэх боломжгүй гэдгийг өмнө нь сануулсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-18 13:03:04

КАРАКАС. /ТАСС/. Венесуэлд нэвтрэх боломжгүй гэдгийг Европын парламентын депутатуудад өмнө нь сануулсан хэмээн Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса өнгөрсөн ням  гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцдог бүдүүлэг үйлдлээрээ энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулахыг Венесуэлийн Засгийн газар Европын хэт барууны үзэлт хүчнүүдэд  зөвшөөрөхгүй” 



“Венесуэлд нэвтрэх боломжгүй гэдгийг Европын парламентын депутатуудад албан ёсны дипломат шугамаар мэдэгдсэн. Энэ талаар Венесуэлд айлчах бодолтой байсан Европын парламентын депутатуудад манай эрх баригчид хэдэн хоногийн өмнө мэдэгдсэн билээ.хэмээн тэрбээр "Твиттер" хуудастаа тэмдэглэсэн байна.



Связанные новости