Интернэт хэрэглэгчид амьдралынхаа 25 хувийг цахим орчинд өнгөрүүлдэг
МОСКВА. /Vesti/. Интернэт хэрэглэгчид амьдралынхаа 25 орчим хувийг цахим орчинд өнгөрөөдөг байна. Цахим хуудсуудад орох, мэдээ унших, цахим зурвас солилцоход өдөр бүр ойролцоогоор 6 цаг 42 минут /үүний талыг гар утасны төхөөрөмжүүдэд/ буюу жилд 100 өдрийг зарцуулдаг болох тухай “We Are Social” олон улсын байгууллага болон нийгмийн сүлжээн дэх менежментийг дэмжихэд зориулсан программ хөгжүүлэгч “Hootsuit” байгууллагын гаргасан интернэт-зах зээлийн байдлын талаарх “Digital 2019” тайлан мэдээнд дурджээ.
2310 дня