Хиймэл оюун ухааны салбарын патентын мэдүүлэг гаргагчдын тоо өссөөр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /Dailymail/. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хиймэл оюун ухааны салбарын патентын мэдүүлэг гаргагчдын тоо ихээхэн өссөн тухай НҮБ-ын Дэлхийн оюуны өмчийн байгууллагын /ДОӨБ/ тайланд мэдээлэв.
ДОӨБ-ын тайланд, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн үйлчилгээ, үйлдвэрлэл зэрэг
салбарт хэн нэгний нээж илрүүлээгүй ихээхэн боломж бололцоо байсаар байгааг онцлон
тэмдэглэсэн байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд хиймэл оюун ухааны салбарт шинэ төхөөрөмжүүд, машинуудын талаархи патентын мэдүүлэг гаргагчдын тоо ихээхэн нэмэгдсэн нь ойрын ирээдүйд хүмүүсийн өдөр тутмын амьдралд их хэмжээний шинэчлэл хийгдэх төлөвтэй байгааг харуулжээ.
Хиймэл оюун ухааны салбарын судалгаа 1950-аад оны үеэс эхэлсэн хэдий ч 2001
он хүртэл шинжлэх ухааны нийтлэл түгээмэл гардаггүй байсан юм.
Түүнчлэн хиймэл оюун
ухааны салбарын нийт патент мэдүүлгийн тэн хагасыг 2013 оноос хойш ирүүлсэн ба 170
мянга гаруй шинэ санаа ирсэн байна. Мөн энэ салбарын хамгийн хүчтэй өрсөлдөгч
орнууд нь АНУ болон БНХАУ ажээ.