Куба улсад хоёр солир унасан гэж эрдэмтэд үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /АиФ/. Куба улсын
эрдэмтэд солирууд унасан газрын байршлыг тодорхойлохоор хоёр газар ажиллаж
байна гэж тус улсын Шинжлэх ухаан, технологи, байгаль орчин хамгааллын сайд
Эльба Роса “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
"Пинар-дель-Рио мужийн Геофизик, одон орон судлалын хүрээлэн болон Геологийн
газрын шинжээчдийн баг солир унасан байж болзошгүйг шинжлэх ухаанаар батлах
зорилгоор Виньялес хотод байрлаж байна. Мөн Матансас хотод энэ үзэгдлийг судалж
байна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.
Пинар-дель-Рио мужид нэгэн биет унасны улмаас хүчтэй дэлбэрэлт болж, гал
гарсан тухай өмнө нь мэдээлсэн байна. Нисэх онгоц унасан байж болзошгүйг
цэргийнхэн үгүйсгэсэн байна. Энэ хэргийн улмаас хүн бэртэж гэмтээгүй юм.