Дэлхийн ДНБ-ий 10.4 хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлжээ
МОСКВА. /RIA Novosti/. Өнгөрсөн онд дэлхийн ДНБ-ий 10.4 хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлсэн бол тус салбарын өсөлтийн хурдацыг мөнгөн дүнгээр илэрхийлбэл мэдээлэл технологийн салбарынхаас хоёр дахин их байв. Энэ тухай Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн мэргэжилтнүүдийн хийсэн тус салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөө, нийгмийн ач холбогдлын талаарх жил тутмын судалгаанд дурджээ.
2284 дня