АНУ-ын худалдааны алдагдал сүүлийн 10 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /VOA/. Өнгөрсөн онд АНУ-ын
худалдааны алдагдал 621 тэрбум ам.доллар давсан нь 2008 оноос хойших хамгийн өндөр
үзүүлэлт болсон байна. Энэ тухай АНУ-ын Худалдааны яамнаас лхагва гарагт гаргасан тайланд
мэдээлэв.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, худалдааны алдагдал өсөх нь эдийн засагт
сөрөг нөлөө үзүүлдэг аж. Сараар авч үзвэл, өнгөрсөн 12 дугаар сард АНУ-ын импортын хэмжээ 2.1 хувиар өсөж, экспорт
1.9 хувиар буурсан байна. Түүнчлэн БНХАУ, Мексик, Европын Холбооны орнуудтай
хийсэн худалдааны алдагдал хамгийн их нэмэгджээ.
БНХАУ-тай худалдааны хэлэлцээ байгуулахад ойртож байгаа тухай АНУ-ын засаг
захиргаанаас мэдээлж байгаа боловч Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн
хэлснээр, худалдааны хэлэлцээ төгс бус байх аваас Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээ
байгуулахаас татгалзаж магадгүй ажээ.