Пуужин хөөргөх талбайг сэргээн босгож байгаа тухай мэдээлэлд Трамп хариу өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-07 15:10:44

ВАШИНГТОН. /BBC/. "Хэрэв БНАСАУ пуужин хөөргөх талбайгаа сэргээн босгож байгаа гэдгээ хүлээн зөвшөөрвөл миний урам хугарах болно" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


Лхагва гарагт хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас үзэхэд, БНАСАУ-ын эрх баригчид “Сохэ” пуужин хөөргөх талбайгаа сэргээн босгож буй байдал ажиглагдсан юм. “Сохэ” талбайг татан буулгах ажиллагааг өнгөрсөн онд эхлүүлсэн билээ.


АНУ-ын Ерөнхийлөгч сэтгүүлчдэд хэлэхдээ, дээрх мэдээллийг үнэн хэмээн хэлэхэд хэтэрхий эрт байгаа хэдий ч үнэн болох нь нотлогдсон тохиолдолд миний урам маш их хугарах болно гэжээ. 

Связанные новости