Си Жиньпин ОХУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-08 13:53:46

БЭЭЖИН. /РИА Новости/. БНХАУ-ын дарга Си Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийхээр бэлтгэж байна хэмээн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганы үеэр болдог уламжлалт хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.


Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад гол зочны хувиар хүрэлцэн ирэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 12 дугаар сарын эхээр БНХАУ-ын даргад санал болгожээ.  Чуулга уулзалт ирэх 6 дугаар сарын 6-8-нд болох юм.


Өнгөрсөн удаад Си Жиньпин 2017 оны 7 дугаар сард ОХУ-д төрийн айлчлал хийсэн юм. Харин 2018 оны 6 дугаар сард В.Путин Хятад улсад төрийн айлчлал хийж байсан юм.

Связанные новости