Баарин баруун хошууны урлаачид үндэсний өв соёлоо тээн өвлүүлж байна
Улаан хад, 2025 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг Улаан хад хотын Баарин баруун хошууны Монгол үндэсний гар урлалын үйлдвэрлэлийн төвөөр зочилж сурвалжилга мэдээ бэлтгэлээ. Тус гар урлалын төв нь 4200 м2 газрыг эзэлдэг бөгөөд хошууны захиргаанаас гар урлал, уран хатгамал, үндэсний дээл, тэрлэг хувцас, гутал бүс оёж үйлдвэрлэгчид, чулууны болон алт мөнгөний уран дархчуудыг үйл ажиллагаа явуулахад нь дэмжих зорилгоор түрээсийн төлбөрөөс нь бүрэн чөлөөлдөг байна.
16 дня