Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун, дулаахан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Манай орны нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар их төлөв цэлмэг. Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулсаар өнөөдөр ялимгүй цас орох талаар ЦУОШГ-аас мэдээллээ.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир
орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -1-+4 градус, Хангайн нурууны өвөр бэл
болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10-+15 градус, бусад нутгаар +5-+10
градус дулаан байна.
Ulaanbaatar