Улсын хэмжээнд 132 вагон шатахуун тээвэрлэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд 132 вагон АИ-92 шатахуун өнөөдрийн байдлаар байгаа талаар АҮЭБЯ-наас мэдээллээ.
Үүнээс:
Дархан өртөөнд-7 вагон
Рашаант өртөөнд -10 вагон
Толгойт өртөөнд-50 вагон
Улаанбаатар өртөөнд -6 вагон
Багануур өртөөнд-1 вагон буулгахаар очиж, 74 вагон өртөөнүүд дээр буухад бэлэн байна.
Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдлөөд замд явж буй 58 вагон байна. Эдгээр
вагон дараах чиглэлд тээвэрлэж байна. Үүнд:
Улаанбаатар -11 вагон
Толгойт-25 вагон
Рашаант -6 вагон
Сайншанд-5 вагон
Эрдэнэт -11 вагон байгаа аж.
Ulaanbaatar