"Могойн Гол", "Түмэн Шувуут" ХК-ийн ханш хамгийн их өсөв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 8 дугаар сарын 12-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 ХК-ийн 61,727,564.32 төгрөгийн үнийн дүн бүхий 631.739 хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв.
1745 дня