"Бэрх Уул", "Багануур"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 20-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 ХК-ийн 672.8 сая төгрөгийн үнийн дүнтэй 5.9 сая хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Бэрх Уул" (BEU+15.00%) болон "Багануур" ХК (BAN+11.11%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" (EER-11.16%) болон "УБ-БҮК" ХК (BUK-6.98%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 10 үнэт цаасыг 1 сая төгрөгөөр арилжив.
ТOP 20 индекс 0.22 хувиар буурч, 17445.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,589,452,650,322.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.