Ирэх долоо хоногт Номгон сургуулийнхан ажил хаяна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-ний өдрийн 08.00 цагаас эхлэн Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн багш нар ажил хаяхаа мэдэгдлээ.
Номгон сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хорооны хуралд оролцсон гишүүдийн 98.9 хувийн саналаар тус хугацаагүй ажил хаялтыг зарлахаар болжээ. Ажил хаялт нь хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалан, цалин хөлсөө нэмүүлэх зорилготой аж.
Ажил хаялтанд нэгдэхээ илэрхийлсэн өөр сургууль, цэцэрлэг одоогоор байхгүй байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэмцээнд 41 цэцэрлэгт 800 шахам багш, ажилчин, 30 сургуульд 870 гаруй багш, ажилчин ажиллаж байна.
Б.Мөнхзул