Бэлчээрийг малчдад гэрээгээр ашиглуулах ажил үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-31 16:31:40
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Малчдын мал аж ахуй эрхлэх уламжлалт эрхийг баталгаажуулах, бэлчээрийн төлөв байдлыг доройтуулахгүй цаашид сайжруулах зорилгоор Говь-Алтай аймаг нь 2015 оноос эхлэн бэлчээрийг малчдад гэрээгээр ашиглуулж эхэлсэн билээ. Түүнээс хойш 2017 оныг дуустал нийт 67 бэлчээрийн гэрээг хийсэн ба 2018 онд завсардсан энэ ажил үргэлжлэн хийгдэх гэнэ.
 
Үүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас энэ сарын 28-30-ны өдрүүдэд бэлчээр ашиглах гэрээ хийгдээгүй байсан зарим сумдын газрын даамлуудыг сургалтад хамруулж байна. Тухайлбал Алтай, Цогт, Цээл, Жаргалан, Төгрөг, Шарга, Есөнбулаг сумын газрын даамлуудыг хамруулж гэрээ байгуулах арга зүйд сургах, суурь мэдээллийг бэлтгэхэд мэргэшүүлжээ.
 
Э.Нарангэрэл
 
相关新闻