Азийн наадмаас Хятадын баг тамирчид 226 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж явна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Өнөөдрийн орон нутгийн 16 цагийн байдлаар 13 дахь өдрөө үргэлжилж буй Азийн XYIII спортын наадамд БНХАУ 107 алт, 68 мөнгө, 51 хүрэл, нийт 226 медаль хүртсэн амжилтаар тасархай тэргүүлж явна.
Харин хоёрдугаар байрт Япон улсын баг тамирчид 53 алт, 48 мөнгө, 64 хүрэл нийт 165 медальтай байгаа бол БНСУ-ын баг тамирчид 37 алт, 44 мөнгө, 53 хүрэл, нийт 134 медальтай гуравдугаар байр эзэлж байна.
Монгол Улсын баг тамирчдын хувьд 3 алт, 3 мөнгө, 6 хүрэл, нийт 12 медальтай 20 дугаар байрт бичигдэж байна.
Д.Өлзий