2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 1300 орчим сурагч суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 29 сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 1277 сурагч суралцах гэнэ.
“Ерөнхий боловсролын 29 сургуулийн 514 бүлэгт нийт 11700 хүүхэд суралцана. Хамран сургалтын цэвэр жин бага боловсролд 96,7, суурь боловсролд 94,8 хувьд хүрч өмнөх оноос 0,1-0,5 хувиар өсч байна. Дотуур байранд амьдрах хүсэлт гаргасан сурагчдыг 100 хувь хамруулна” хэмээн тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээлэв. Өнгөрсөн 2017-2018 оны хичээлийн жилд 28 сургуулийн 501 бүлэгт 11358, дүйцсэн хөтөлбөрөөр 382 нийт 11740 хүүхэд суралцжээ.
Харин энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол олгох 29 цэцэрлэгийн 144 бүлэгт 4930 хүүхэд хамрагдана. Хамран сургалтыг 90,2 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Тус аймгийн Ерөнхий боловсролын сургуульд нийт 1323 ажилтан ажиллаж байгаагаас 710 багш байгаа бол сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 506 хүн ажиллаж байгаагаас 131 үндсэн, 114 туслах багш байна.
Э.Нарангэрэл