Манай 4 жүдоч хүрэл медалийн төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-30 14:33:46

Жакарта /МОНЦАМЭ/.  Индонезийн нийслэлд болж буй Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн эрэгтэй 73 кг, 81 кг, эмэгтэй 57 кг, 63 кг, 70 кг жингийн урьдчилсан барилдаанууд болж манай 4 жүдочид хүрлийн төлөө барилдахаар боллоо.

Тухайлбал,
73 кг Ц.Цогтбаатар Киргизийн бөх Р.Бектурд ялагдаж тэмцээнээ дуусгасан бол 81 кг: О.Ууганбаатар Тажикстан М.Акмалыг ялж, Казахстаны бөх Дидар Хамзад ялагдан дагах барилдаан хийж Узбекстаны жүдоч Шарофидин Болтабоев ялж хүрлийн төлөө БНСУ-ын жүдоч Лее Сэунгсу-тай барилдахаар болов.

Эмэгтэйчүүдийн 57 кг Д.Сумъяа эхний тойрогт Вьетнамын бөхийг ялсан ч дараагийн тойрогт БНАСАУ-ын жүдоч Ким Жин А-д ялагдаж улмаар Хонконгийн бөх По Сум-ыг ялж хүрлийн төлөө Хятадын жүдоч Лу Тонгжуан-тай барилдана. Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч Вьетнамын Нген Нгок Дим Пуонг, Тайванийн Чен Юнтин-ийг тус тус ялж, Филиппинийн жүдоч Кеоми Ватанабе-д хожигдон хүрэл медалийн төлөө БНСУ-ын Хан Хээжү-тэй барилдахаар болов.


Мөн эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал Киргизийн К.Айзханыг ялсан ч Узбекстаны жүдоч М.Гулноза-д ялагдаж, улмаар Филиппинийн жүдоч Мария Такахашиг ялснаар хүрлийн төлөө Казахстаны Бектаскизи Зэре-тэй хүч үзэхээр боллоо. Дашрамд дуулгахад, өнөөдөр үдээс өмнө манай э
рэгтэй волейболчид Казахстаны шигшээ багтай тоглож 0:3-аар хожигдсон юм.



Кураш бөхийн тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд орон нутгийн цагаар өнөөдрийн тэмцээн 14 цагт эхэлсэн. Манай улсаас Эмэгтэйчүүдийн 78 кг О.Мөнхцэцэг Индонезийн бөх Марселина Папара, Г.Минжинсор Тайванийн Ян Сенцу тус тус барилдах бол эрэгтэйчүүдийн 90 кг Г.Лүндээжанцан Тайванийн Юү Шан Ло, Б.Гончигсүрэн Туркменистаны Санжар Абдирахманов-той тус тус барилдана.

Мөн өнөөдөр ширээний теннисний ганцаарчилсан төрөлд эрэгтэйд
Ч.Эрдэнэбаяр, Э.Лхагвасүрэн, эмэгтэйд Б.Должинзуу, Б.Болор-Эрдэнэ нар тус тус тоглож байна. Энэ өдөр эрэгтэй дугуйн омниум төрөлд С.Жамбалжамц хурдаа сорьж байгаа юм.
 

Д.Өлзий

相关新闻