Кураш бөхийн өнөөдрийн барилдаанаас Э.Гэрэлмаа үлдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII спортын наадмын өнөөдөр эхэлсэн кураш бөхийн барилдаанд хүч үзсэн манай бөхчүүдээс нэг бөх үлдлээ.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Монголын шигшээ багийн тамирчин А.Батсуурь хоёрдугаар тойрогтоо Туркменистаны Оразов Маратад 0:3-аар ялагдлаа. Эрэгтэйчүүдийн +90 кг-д Хутагийн Цогтгэрэл Ливаны бөх Елиас Даяанчийг 1:0-ээр хожсон боловч дараагийн тойрогт Туркменистаны Таганов Даяанчид 10 VS 0 гэсэн оноогоор хожигдлоо.
Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д Эрдэнэдалайгийн Нүрзэдмаа Туркменистаны бөх Макева Анастасиятай барилдаж 0:10-аар хожигдсон бол эрэгтэйчүүдийн +90 кг-д Узбекстаны бөх Тураев Нурбект ялагдлаа. Одоо эмэгтэйчүүдийн 52 кг-д Эрдэнэцогтын Гэрэлмаа Тайванийн бөх Иэн Лиантай барилдана.
Д.Өлзий