Кураш бөхийн тамирчин А.Батсуурь, Х.Цогтгэрэл нар эхний учраагаа давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-28 16:29:36

Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII спортын наадмын кураш бөхийн барилдааны эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Монголын шигшээ багийн тамирчин Адъяагийн Батсуурь анхны ялалтаа авлаа.



Тэрбээр Энэтхэгийн бөх Ганлот Лакитай учраа таарч 14 секундэд 10
vs 0 гэсэн оноогоор цэвэр яллаа. А.Батсуурь дараагийн тойрогт Туркменистаны Оразов Мараттай барилдана. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д манай бөх Жаргалсайханы Баасандаш Узбекстаны бөх Буриев Русланд  10 vs 0 гэсэн оноогоор цэвэр ялагдлаа.



Харин эрэгтэйчүүдийн +90 кг-д Хутагийн Цогтгэрэл Ливаны бөх Елиас Даяанчийг 1:0-ээр хожлоо. Одоо эмэгтэйчүүдийн 52 кг-д Эрдэнэдалайгийн Нүрзэдмаа Туркменистаны бөх Макева Анастасиятай барилдана.

 

Д.Өлзий

相关新闻