Өнөөдөр Азийн наадмын кураш бөхийн тэмцээн эхэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-28 15:18:49

Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII спортын наадмын 11 дэх өдөр Монголын баг тамирчдаас эмэгтэй сагсанбөмбөгийн баг 5-8 дугаар байрын төлөөх тоглолтод Тайландын багтай тоглож 51:80-аар хожигдлоо.


Харин Монголын волейболын эрэгтэй шигшээ баг Непалын багтай тоглож байна. Манай боксчдоос өнөөдөр орон нутгийн цагаар 18 цагт эрэгтэй 52 кг-д Г.Ган-Эрдэнэ Тайландын Тонгдии Юттафонгтай,
18:45-д 60 кг-д Э.Цэндбаатар  Туркменистаны Иманкулиев Хурсандтай тус тус тулалдана.

Өнөөдөр софт теннисний тэмцээн эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай тамирчин Б.Чинмөрөн, Пакистаны тамирчин Хан Варишатай тоглож 4 VS 0 оноогоор хожсон байна.
Мөн өнөөдөр кураш бөх эхэлж байгаа бөгөөд тус барилдааны эрэгтэй 66, +90 кг, эмэгтэй 52 кг-д манай нийт 6 бөх хүч үзнэ.   


Д.Өлзий

相关新闻