Б.Эрхбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-26 15:57:03

Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын ес дэх өдөр Монголын баг тамирчдаас жиү жицүгийн барилдааны төрөлд эрэгтэйчүүдийн 77 кг-д барилдсан ОУХМ Батхуягийн Эрхбаяр хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Тэрбээр эхний тойрогтоо Узбекстаны тамирчин Отамуродов Улугбэг 4:2-оор ялсан бол дараагийн тойрогт Бахрейны тамирчин Алгосаби Нижадыг 0:100-гаар цэвэр хожлоо.

Харин гуравдугаар тойрогт АНЭУ-ын тамирчин Алхаммади Саоудыг 0:2-оор хожиж хагас шигшээд Казахстаны бөх Израилов Русланд 0:6-гаар ялагдаж, орон нутгийн цагаар 16 цагт хүрлийн төлөө барилдахаар болов.

 

Д.Өлзий

相关新闻