Ц.Удвал Азийн наадмын хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-25 17:34:08

Жакарта /МОНЦАМЭ/. Индонез улсад энэ өдрүүдэд болж байгаа Азийн XYIII зуны спортын наадмын найм дахь өдөр Монголын баг тамирчдаас дахин нэг хүрэл медалийн эзэн тодорлоо.

Энэхүү тав дахь хүрэл медалийг жиү жицүгийн эмэгтэйчүүдийн 62 кг-д хүч үзсэн Цогхүүгийн Удвал Индонезийн тамирчин Жулиа Симоныг ялсан юм.



Ийнхүү Монголын баг өнөөдрийн байдлаар 3 алт, 2 мөнгө, 5 хүрэл медальтай болж 12 дугаар байр эзэлж байна.

 

Д.Өлзий

相关新闻