Монголын жиү жицүгийн тамирчин Ө.Эрдэнэбаатарын ялалтыг цуцаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-24 20:10:13

Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын долоо дахь өдөр Монголын баг тамирчдаас жиү жицүгийн барилдааны төрөлд эрэгтэйчүүдийн 56 кг-д хүч үзсэн ОУХМ Өлзийтогтохын Эрдэнэбаатар аваргын төлөө барилдахаар шалгарсан бөгөөд цагийн дараа түүний ялалтыг цуцалж орхисон хачирхалтай үйл явдал болов.



Тэрбээр Филиппиний тамирчин Де Жиан Тейлорыг эхний даваанд ялж улмаар Казахстаны бөх Коныссов Куандук
ыг 4:0-ээр хожсон бөгөөд мөнгөн медалийн төлөө Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ/-ын тамирчин Хавад Хамадыг 3:2-оор хожиж Азийн наадмын аваргын төлөө мөн АНЭУ-ын тамирчин Алблууши Халидтай хүч үзэхээр болоод байсан юм.

Ийнхүү манай тамирчны Хавад Хамадыг ялсан тоглолтыг цуцалснаар хүрэл медалийн төлөө тоглуулах шийдвэрийг гаргасан. Харин ялалтаа цуцлуулж сэтгэл зүйн хүнд дарамтанд орсон Ө.Эрдэнэбаатарын хувьд энэ удаа медальгүй хоцорлоо. 

Энэ өдөр Жакарта хотын
JIEXPO цогцолборт боксын тэмцээн эхэлж, манай боксчдоос эмэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Төмөрхуягийн Болортуул БНАСАУ-ын боксчин Жо Сон Хва-тай тулалдаж оноогоор ялагдлаа.
 

Д.Өлзий

相关新闻