Жиү жицүгийн тамирчин Ө.Эрдэнэбаатар Азийн наадмын аваргын төлөө хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын долоо дахь өдөр Монголын баг тамирчдаас жиү жицүгийн барилдааны төрөлд эрэгтэйчүүдийн 56 кг-д хүч үзэж буй ОУХМ Өлзийтогтохын Эрдэнэбаатар аваргын төлөө барилдахаар шалгарлаа.
Тэрбээр Филиппиний тамирчин Де Жиан Тейлорыг эхний даваанд ялж улмаар Казахстаны бөх Коныссов Куандукыг 4:0-оор хожсон. Харин мөнгөн медалийн төлөө АНЭУ-ын тамирчин Хавад Хамадыг 3:2-оор хожиж Азийн наадмын аваргын төлөө АНЭУ-ын тамирчин Алблууши Халидтай орон нутгийн цагаар 16 цаг 20 минутаас хүч, ур чадвараа сорихоор болов.
Харин эмэгтэйчүүдийн 49 кг-д барилдсан М.Баярмаа АНЭУ, Филиппин улсын тамирчдад дараалан ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Д.Өлзий