С.Жамбалжамц Азийн наадмын дугуйн 145,5 км зайн уралдаанд 21 дүгээрт хурдаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/ Азийн XYIII зуны спортын наадмын дугуйн 145,5 км зайн уралдаанд манай дөрвөн дугуйчин хурдаа сорьсоноос ОУХМ С.Жамбалжамц уг зайд 3 цаг 28 мин 15 секунд хурдалж 21 дүгээр байр эзэллээ.
Харин ОУХМ Т.Төгөлдөр /3:29:56/ 29 дүгээр, ОУХМ Э.Болд-Эрдэнэ 50 дугаар байрт тус тус барианд орж ирлээ.
Тус уралдаанд Казахстаны дугуйчин Луценко Алексей /3:25:25/ түрүүлж Азийн наадмын аварга болсон бол Японы тамирчин Беппу Фумиюко /3:25:25.../, Тайландын тамирчин Лифонгюү Навүти /3:25:25.../ нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Д.Өлзий