Ш.Түмэнцэцэг Азийн наадмын аваргын төлөө хүч үзэхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-21 17:25:59

Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын чөлөөт бөхийн 3 дахь өдрийн тэмцээнээс манай баг дахин нэг алтан медалийн төлөөх барилдаан хийхээр боллоо.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д хүчээ сорьж буй ОУХМ Ш.Түмэнцэцэг
¼ шигшээд Энэхэгийн тамирчин Какран Дивьяатай барилдаж 11:1-ээр илүүрхэн ялсан юм. Тэрбээр хагас шигшээд Тайванийн бөх Чен Вэнлиг 10:0-ээр ялж Азийн наадмын аваргын төлөө Хятадын тамирчин Жоу Феньтэй барилдахаар шалгарлаа.



Харин
эмэгтэйчүүдийн 76 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа Японы бөх Минагава Хироетай ¼ шигшээд  учраа таарч 1:13-аар хожигдсон бөгөөд хүрэл медалийн төлөө Киргизийн тамирчин Мэдэт Кызи Айпэритэй хүч үзэхээр болов.
 

Д.Өлзий

相关新闻