Залуучуудын “Өмнөговь-2015” бага олимпийн 2-р шат явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 10:21:21

Өмнөговь аймгийн Залуучуудын холбооноос санаачилсан тус бага олимпийн удаах шат амжилттай өрсөлдөөнөөр дүүрэн болж байна.

“Үндэсний спортыг олимпийн тавцанд” уриан дор зохион байгуулж байгаа энэ олимпийн 2-р шатанд үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа төрлөөр зохиогдсон юм. Тус олимпийн эхний шат өнгөрсөн 7-р сард эхэлсэн бөгөөд 2-р шат сумдын нийт тамирчдын дунд дээрх төрлүүдээр өрсөлдөж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар үндэсний бөхийн барилдаанд Номгон сумын харьяат Ц.Анхбаяр түрүүлж, Хүрмэн сумын бөх Э.Бямбацогт үзүүрлэлээ. “Өмнөговь-2015” бага олимпийн нэгдсэн дүн нөгөөдөр гарах юм.

Өмнөговь аймаг С.Сумьяа

 

相关新闻