Азийн наадмын дэвжээнд манай баг тамирчид өнөөдөр зургаан төрөлд өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-21 12:45:45

Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын чөлөөт бөхийн 3 дахь өдрийн тэмцээн орон нутгийн цагаар өдрийн 13 цагт эхэлнэ.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, Энэхэгийн тамирчин Какран Дивьяатай барилдах эмэгтэйчүүдийн 76 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа Японы бөх Минагава Хироетай учраа таарсан байна.

Энэ өдөр манай баг тамирчдаас туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн ангилалд /эпее сэлэм/ өрсөлдөж байгаа бөгөөд Б.Гэрэлмаа хоёр ялалт, гурван хожигдолтой байгаа бол Г.Халиунаа нэг ялалт, 5 хожигдолтой байна.

Мөн хүндийн өргөлтийн тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд манай тамирчин Э.Мөнхдөл эрэгтэйчүүдийн 62 кг-д өрсөлдөнө. Өнөөдөр байт харвааны тэмцээний эмэгтэй рекурв харвааны чансаа тогтоох, болон багийн тэмцээн болж байгаа бөгөөд Н.Ариунбилэг, Д.Мирослава, А.Энхтуяа, Б.Урантунгалаг нар өрсөлдөж байна. Мөн эрэгтэйчүүдийн уг төрөлд Б.Адьяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн, Ж.Гантөгс нар үдээс хойш ур чадвараа сорих бөгөөд холимог багийн тэмцээн энэ өдөр болно.

Буудлага спортын эрэгтэй 50 метрийн гурван төрөлд Н.Баяраа ур чадвараа сорьж байгаа бол эрэгтэй 10 метрийн хийн гар бууны төрөлд ОУХМ Э.Даваахүү, Ш.Буянзаяа өрсөлдөж байна.

Энэ өдөр уулын дугуйн эмэгтэйчүүдийн кросс коунтри төрөлд Г.Энхжин, эрэгтэйд С.Аюуш-Очир, Б.Идэрболд нар хурдаа сорино. 

Мөн үдээс өмнө усанд сэлэлтийн эмэгтэй, 50 метрийн араар даллах төрөлд Б.Есүй, эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд Б.Буянтогтох, Г.Занданбал нар, эрэгтэй, 200 метрийн мэлхий сэлэлтээр Б.Жүрмэд, Г.Тэнгис, эмэгтэй, 100 метрийн далайн гахай сэлэлтээр А.Хэрлэн, Б.Энххүслэн, эрэгтэй, 400 метрийн чөлөөт сэлэлтээр Б.Буянтогтох, Б.Батмөнх нар хурдаа сориод байна.

 

Д.Өлзий

相关新闻