Э.Бэхбаяр Азийн наадмын алтан медалийн эзэн болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Азийн зуны XYIII наадмын чөлөөт бөхийн 57 кг-д аваргын төлөө БНАСАУ-ын бөх Канг Кум Сонтой барилдаж 8:2-оор ялж, алтан медаль хүртэн Монголын баг тамирчдын анхны медалийн салхийг хагаллаа.
Өнөөдөр чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 57, 65 74, 86, 97 кг жингийн барилдаанууд болж яг одоо Ө.Батмагнай хүрэл медалийн төлөө барилдаж байна. Мөн О.Үйтүмэн хүрлийн төлөө барилдана.
Өнөөдөр чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 57, 65 74, 86, 97 кг жингийн барилдаанууд болж яг одоо Ө.Батмагнай хүрэл медалийн төлөө барилдаж байна. Мөн О.Үйтүмэн хүрлийн төлөө барилдана.
Д.Өлзий