Азийн наадмын аваргын төлөө Э.Бэхбаяр хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн зуны XYIII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 57, 65 74, 86, 97 кг жингийн барилдаанууд өнөөдөр болж байгаа бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр аваргын төлөө БНАСАУ-ын бөх Канг Кум Сонтой барилдахаар боллоо.
Тэрбээр Тажикстаны Вохидол Хикматула 3:0, БНСУ-ын Ким Сунггваныг 5:0, /Иран/, Узбекстаны Шавкатов Махмуджоныг 3:1-ээр тус ялсан юм. Мөн 86 кг-д Оргодолын Үйтүмэн Ираны тамирчин Хассанд оноогоор ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болж байна.
Энэ өдрийн барилдааны 65 кг-д хүч үзсэн Батчулууны Батмагнай хүрэл медалийн төлөө Узбекстаны Хасановтой барилдана. Харин 74 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран Хятадын Чэн Ву Вейг 3:1-ээр ялж, улмаар Японы тамирчин Фүжинами Юүхи-д /Fujinami Yuhi/ 1:4-өөр ялагдлаа.
Д.Өлзий