Оюутан цэргүүд тангараг өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг "Оюутан цэрэг" хөтөлбөрийг дѳрвѳн сарын хугацаанд Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийг түшиглэн хэрэгжүүллээ. Цэргийн ерөнхий бэлтгэл, мэргэжлийн бэлтгэл гэхчлэн цэргийн албанд эзэмших ёстой сургалтыг бүрэн эзэмшсэн Баянхонгор, Ѳвөрхангай, Архангай аймгийн 50 оюутан цэрэг тангарагаа өргөлөө.
Оюутан цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа аймгийн Баганат талбайд энэ сарын 17-нд болж, аймгийн удирдлага, тус аймгийн цэргийн штабын хамт олон, Ѳвөрхангай, Архангай аймгийн Цэргийн штабын дарга нар оюутан цэргийн ар гэрийнхэн оролцжээ.
Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд бүтэн жилийн хугацаанд хаах ёстой цэргийн албыг дѳрвѳн сарын хугацаанд хаагаад зогсохгүй, сургуулиа төгсөөд шууд төрийн албанд ажиллах эрхтэй болж байгаа нь том давуу тал болж байна.
Б.Мөнхзул