Он гарсаар 18 хүн зам тээврийн ослоор амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-08-12 13:03:29
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт он гарсаар 18 хүн зам тээврийн ослоор алтан амиа алджээ. Шалтгааныг тодруулбал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодсоноос үүдэлтэй гэнэ. Түүнчлэн согтуу жолоочийн балгаар 12 хүн хүндээр гэмтэж бэртсэн байна.
Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас өдөр бүр хөдөлгөөнт эргүүл явуулж, хойд сумдын чиглэлд 24 цагийн пост гаргаж, аймгийн төвөөс 30-40 км-ийн зайд согтуурал шалгагч, хурд хэмжигч ажиллуулах зэргээр шаардлагатай арга хэмжээг бүрэн авч байгаа юм. Гэсэн хэдий ч замын хөдөлгөөнд оролцогчдын ухамсаргүй, хариуцлагагүйгээс үүдэж зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг төдийлөн буурахгүй байгаа ажээ.
Хичээл, сургууль эхлэх дөхсөн энэ үеэр замын хөдөлгөөн эрс ихэсдэг. Иймд дүрэм журмын дагуу замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхаарууллаа. 
Д.Дэлгэрмаа
相关新闻